УЛААНБААТАР | БЕРЛИН

Урлагийн боловсролын мэргэжлийн солилцооны төсөл

Аливаа улс орны улс төр ба боловсролын салбарын шийдвэр гаргагчид хүүхэд, өсвөр үе, залуучуудын урлагийн боловсролын асуудалд ихээхэн анхаарлаа хандуулж байна. ХБНГУ дахь Монгол Улсын Соёлын Элч О.Оюунтуяа, Берлин хотын Шарлоттенбург-Вилмерсдорф дүүргийн хүүхэд залуучуудад зориулсан урлагийн сургууль (JKS CW) болон тус сургуулийн үйл ажиллагааг дэмжигч Анд Нөхдийн Холбоо (Freundeskreis JKS CW e.V.), Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө НҮТББ (СУХМТМЗ НҮТББ) нь хамтын ажиллагааныхаа хүрээнд хүүхэд, өсвөр үе, залуучуудын урлагийн боловсролын “KUNSTFEST für KIDS” төслийг санаачлан боловсруулж 2019/2020 онд дөрвөн шатлалтай цуврал хөтөлбөр, арга хэмжээ бүхий хэлбэрээр хэрэгжүүллээ. Тус төслийн хүрээнд урлагийн боловсролын мэргэжилтэн, багш, сурган хүмүүжүүлэгчдийн мэргэжлийн солилцоо, уран бүтээлч-багш солилцоо, workshop-өдөрлөг, орчин үеийн бүжгийн продакшн, илтгэл, үзэсгэлэн зэрэг хөтөлбөрүүдийг Улаанбаатар болон Берлин хотноо тус тус зохион байгуулснаар хоёр улсын ЕБСургууль, мэргэжлийн байгууллагуудын тогтвортой хамтын ажиллагааны эхлэл тавигдсанд баяртай байна. “KUNSTFEST für KIDS” төслийн хөтөлбөрүүд нь агуулга, зохион байгуулалт, санхүүжилтийн хувьд хоёр улсын төрийн ба төрийн бус байгууллагууд, институци, ерөнхий боловсролын болон мэргэжлийн сургуулиудын нягт хамтын ажиллагаа, түүнчлэн, хөтөлбөрт хамрагдсан урлагийн багш, мэргэжилтэн, сурган хүмүүжүүлэгч, уран бүтээлчдийн дэмжлэгтэйгээр амжилттай зохион байгуулагдав. Хөтөлбөрүүдэд Улаанбаатар хотноо нийт долоон зуун гучин зургаа, Берлин хотноо гурван зуун хүүхэд ба өсвөр үеийнхэн шууд хамрагдсан. КОВИД-19 цар тахлын улмаас 2020 онд төлөвлөгдсөн солилцооны хөтөлбөрийг үргэлжлүүлэх, эрчимжүүлэх ажил хэрэгжих боломжгүй түр хойшлогдсон болно. Энэхүү вэбсайт нь цаашид харилцаа холбоогоо үргэлжлүүлэн урлаг, соёлын боловсролын бодлого, хөтөлбөр төлөвлөгөөг тогтмол тасралтгүй боловсруулах, тэдгээрийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлууд, нийтлэг ашиг сонирхлыг тодорхойлох, хэлэлцэх, хоорондын туршлага солилцох талбар болон ашиглагдана. Мөн урлаг сонирхогч хүүхэд, өсвөр үе, залуучуудад энэхүү платформ нь өөрт хэрэгтэй холбоо барих хүмүүсийг хайж олох, хувийн болон нийгмийн хүсэлтээ цахим хэлбэрээр илэрхийлж, цахим үзэсгэлэн гаргах, кино, гэрэл зураг авах, тодорхой сэдвийн хүрээнд төсөл боловсруулж хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэхэд үйлчилнэ.

АНД НӨХДИЙН ХОЛБОО JKS CW | FREUNDESKREIS JKS CW

Der Freundeskreis der Jugendkunstschule Charlottenburg-Wilmersdorf e.V. ist ein eingetragener Verein, der die kommunale Jugendkunstschule unterstützt und zum Gelingen von Projekten beiträgt.

Шарлоттенбург-Вилмерсдорф хүүхэд залуучуудын урлагийн сургууль | JKS CW

Хүүхэд залуучуудад зориулсан урлагийн сургууль (JKS CW) нь Берлин хотын Шарлоттенбург-Вилмерсдорф дүүргийн захиргааны залуучууд, гэр бүл, сургууль, спортын хэлтэс болон Берлин Хотын захиргааны боловсрол, шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний газрын харъяа байгууллага юм. Тус урлагийн боловсролын сургууль нь 5-аас 20 насны хүүхэд, залуучуудад соёл урлагийн боловсролын арга барилаар дамжуулан өөрийн бүтээлч сэтгэлгээг нээх боломж олгодог. Хүүхэд залуучуудад зориулсан урлагийн боловсролын сургуулиуд нь үйл ажиллагаагаараа ирээдүйн нийгэмдээ шууд хөрөнгө оруулалт хийдэг бөгөөд ХБНГУ-ын мужуудын дэд бүтцэд хамаардаг. JKS CW нь гоо зүй, урлагийн боловсрол эзэмших орон зай бөгөөд урлагийн боловсролын үндсэн эх суурийг хангаж улмаар орон нутгийн боловсролын бүтцийн сүлжээг бий болгодог. Хүүхэд залуучуудад зориулсан урлагийн боловсролын сургуулиуд нь хот, орон нутгийн захиргаа, сургууль, цэцэрлэг, нийгэм, худалдаа арилжаа, соёл урлагийн байгууллагуудын байнгын хамтын ажиллагааны түнш бөгөөд иргэдэд урлагийн цогц боловсрол олгоход анхааран дэмжин ажилладаг юм.

Соёл Урлаг, Хэвлэл Мэдээллийн Төслийн Менежмент Зөвлөгөө НҮТББ | СУХМТМЗ НҮТББ 

Seit 2013 setzt sich Arts & Media Project Management & Consulting /AMPMC NGO/ als Nichtregierungsorganisation dafür ein, die Weiterentwicklung der kulturellen Vielfalt zu gewährleisten, die Freiheit der Künste zu schützen und die Umsetzung einer nachhaltigen Governance für die Kultur zu gewährleisten. Sie ist ideologisch und religiös neutral, unabhängig von der Parteipolitik.

Sie stärkt die zivilgesellschaftliche Teilnahme im Kunst- und Kultursektor der Mongolei und leistet ihren Beitrag zur Weiterentwicklung der künstlerischen Exzellenz, des kulturellen Austausches sowie zur nachhaltigen internationalen institutionellen Zusammenarbeit.AMPMC NGO fördert Bildung, Wissenschaft und Forschung in den Bereichen Kunst, Kultur und Medien auch in einem globalen Kontext, sowie die Verbreitung der einzigartigen mongolischen Kultur im Ausland. Sie tritt dafür ein, ein nachhaltiges und aktives sektorübergreifendes Expertennetzwerk international aufzubauen.

Үндсэн төсөл, хөтөлбөрүүд нь дараах зорилтуудын хүрээнд хэрэгждэг:

  1. урт хугацааны тогтвортой соёлын солилцоо, салбар хоорондын болон байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх,
  2. соёлын бодлогын хэрэгжүүлэлт, олон нийтийн урлагийн боловсролын хөгжилд нийгмийн оролцоог идэвхжүүлэх,
  3. соёлын харилцаа ба бодлогын нээлттэй чиг хандлага, нийгмийн эмзэг бүлгийг харгалзах,
  4. соёл урлагийн олон талт төрөл, хараат бус байдлыг дэмжих, уран бүтээлчдийг чадавхжуулах, тэдгээрийн эдийн засаг болон нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлэх,
  5. соёлын бодлого, менежментийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, урлагийн менежер, залуу манлайлал, мэргэжилтнүүдийг цаашид мэргэшүүлэх гэх мэт. Тус төрийн бус байгууллага нь Монгол Улсын соёлын бодлогод тулгуурлан олон улсын төслүүдийг хэрэгжүүлэхэд хоёр орны яамд, төрийн болон төрийн бус байгууллагууд, төрийн болон хувийн хэвшлийн урлаг, соёл, эрдэм шинжилгээний байгууллагууд, хувь хүн, мэргэжилтнүүдтэй тасралтгүй хамтран ажилладаг.
МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ЭЛЧ

О.Оюунтуяа нь урлаг, соёл, түүх, боловсрол, шинжлэх ухаан, спортын салбарт хоёр орны харилцааг хөгжүүлэх үүрэгтэйгээр Монгол Улсын Гадаад Харилцааны Яамнаас 2016 оны 05 дугаар сард Холбооны Бүгд Найрамдах Герман Улс дахь Монгол Улсын Соёлын Элчээр албан ёсоор томилогдон ажиллаж байна. Тэрээр соёл, урлагийн хамтын ажиллагааны хүрээнд Берлин дэх Монгол Улсын Элчин Сайдын Яамтай идэвхтэй хамтран ажиллаж, улмаар хоёр орны яамд, засгийн газрын агентлагууд, төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагууд, олон улсын мэргэжилтнүүдтэй тасралтгүй хамтран ажилладаг. Тэрээр СУХМТМЗ НҮТББ-ын баг хамт олонтой 50 гаруй төсөл, хөтөлбөр дээр хамтран, олон улсын олон талт соёлын солилцооны төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлээд байна.

ХУН’19 - ХҮҮХДИЙН УРЛАГИЙН НААДАМ

I. Art education – Exchange program | Berlin & Ulaanbaatar Austauschprogramm für Fachkräfte, Pädagogen im Bereich kultureller Bildung und Vermittlung 

A. Mongolische Fachkräfte / Zeitraum: 28. Apr – 05. Mai 2019  /  Ort: Berlin, Deutschland 

B. Deutsche Fachkräfte  /  Zeitraum: 06. – 17. Okt 2019  /  Ort: Ulaanbaatar, Mongolei 

II. „Zur Geschichte der Berliner Luftbrücke“ im Rahmen des Arts for Change KIDS Vermittlungsprogramm von Geschichte und Zeitgeschehen im Bereich darstellender Kunst und Tanzperformance

Zeitraum: 06. – 18. Mai 2019 Ort: Ulaanbaatar, Mongolei 

III. artist/pedagogy-in-residence program | Berlin & Ulaanbaatar Austauschprogramm für Künstlerpädagogen im Bereich kultureller Bildung und Vermittlung 

A. Mongolische Künstler*Innen /  Zeitraum: 05. – 30. Mai & 11. – 30. Nov 2019 / Ort: Berlin, Deutschland 

B. Deutsche Künster*Innen /  Zeitraum: 22. Sep – 17. Okt. 2019 /  Ort: Ulaanbaatar, Mongolei 

IV. KUNSTFEST‘19 für KIDS | Ein Kunstfestival für Kinder und Jugendliche Werkstätte der JKS Fachkräfte mit mongolischen Kindern und Pädagogen 

Огноо: 2019.10.12-13 өдрүүд

Ort: Mongolian Art Centre for Children Creativity, Ulaanbaatar, Mongolei Fünf Werkstätte und zwei Vorträge 

V. KUNSFEST’19 төслийн тайлан үзэсгэлэн 

A. Баримал ба инстоляц: Берлин хотын олон нийтийн нээлттэй орон зайд 

• “ОВОО” инстоляц 2019.05.27-ны өдрөөс эхлэн Берлин хотын Нордхаузэр гудамж 22, JKS CW сургуулийн урд талбайд байрлаж байна. 

• “ХОНХНЫ ЧИМЭЭ” керамик баримал, инстоляц нь 2019.11.25-наас 2021.03.31-ийг дуустал Берлин хотын төв гудамж Курфюрстендамм/Уландстразэд олон нийтэд толилуулагдаж байна. 

Б. Тайлан үзэсгэлэн Улаанбаатар хотноо 

Огноо: 2019.10.14-2019.10.31 

Хэрэгжсэн газар: Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төв - Орд Галерей, Улаанбаатар хот 

Хамтын ажиллагааны түнш, дэмжигчдийн жагсаалт төслийн ангиллаар

I. Art education – Advanced training program | FACHKRÄFTE IN BERLIN

Austauschprogramm für Fachkräfte, Pädagogen im Bereich Kulturelle Bildung & Vermittlung

Зохион байгуулагч:

Jugendkunstschule CW (JKS CW)

Arts & Media Project Management & Consulting NGO (AMPMC)

Ивээн тэтгэгч:

Freundeskreis der JKS CW e.V.

ХБНГУлс дахь Монгол Улсын Соёлын Элч

Хамтрагч сургуулиуд:

Гёте дунд сургууль

Tольт дунд сургууль

Шинэ зуун билэг дунд сургууль

Moнтэ Роза дунд сургууль

Дэмжигч:

ХБНГУлс дахь Монгол Улсын ЭСЯ

II. Уран бүтээлч - багш резиденс хөтөлбөр | Монгол уран бүтээлчид Берлин хотноо

Урлагийн боловсролын чиглэлээр уран бүтээлч – багш солилцооны резидэнс хөтөлбөр

Зохион байгуулагч:

Jugendkunstschule CW (JKS CW)

Arts & Media Project Management & Consulting NGO (AMPMC)

Ивээн тэтгэгч:

Freundeskreis der JKS CW e.V

Senatsverwaltung für Kultur und Europa

Уран бүтээлчид

Уранчимэгийн Одмаа

Батмөнхийн Намуун


III. „Берлиний агаарын гүүрийн түүхээс“ орчин үеийн бүжгэн жүжгийн тоглолт

Боловсролын хөтөлбөр – Түүх, нийгэм, улс төрийн үйл явц, агуулгыг нэн орчин үеийн бүжиг, үйлдлийн урлагаар дамжуулан илэрхийлэх, судлах

Төслийг санаачлагч:

ХБНГУлс дахь Монгол Улсын Соёлын Элч

Зохион байгуулагч:

Монголын Урлагийн Зөвлөл

Arts & Media Project Management & Consulting NGO (AMPMC)

Албан ёсны түнш:

Монгол Улс дахь ХБНГУлсын ЭСЯ

Ивээн тэтгэгч:

Конрад Адэнауэр Сан

ХБНГУлсын ГХЯ, PASCH түнш сургуулиудын холбоо

Хамтын ажиллагааны түнш:

Freundeskreis der JKS CW e.V

Faster-Than-Light-Dance-Company (FTL) Berlin

PASCH-Герман-Монгол дунд сургуулиуд

Дэмжигч:

СУИС-ын дэргэдэх Бадмаараг ахлах сургууль

Улаанбаатар чуулга

Хэвлэлийн түнш:

UBS TV

Ikon.mn

Gogo.mn

MonTsaMe.mn

News.mn

MNB


IV. Art education – Advanced training program | FACHKRÄFTE IN ULAANBAATAR

Austauschprogramm für Fachkräfte, Pädagogen im Bereich Kulturelle Bildung & Vermittlung

Зохион байгуулагч:

Arts & Media Project Management & Consulting NGO (AMPMC)

Jugendkunstschule CW (JKS CW)

Ивээн тэтгэгч:

Freundeskreis der JKS CW e.V

BJK Bundesverband für Kulturelle Kinder- und Jugendbildung e.V.

Дэмжигч:

Монгол Улсын БСШУСЯ

Гёте дунд сургууль

Moнтэ Роза дунд сургууль

Tольт дунд сургууль

Шинэ зуун билэг дунд сургууль

V. Уран бүтээлч - багш резиденс хөтөлбөр | Герман уран бүтээлчид Улаанбаатар хотноо

Урлагийн боловсролын чиглэлээр уран бүтээлч – багш солилцооны резидэнс хөтөлбөр

Зохион байгуулагч:

Arts & Media Project Management & Consulting NGO (AMPMC)

Jugendkunstschule CW (JKS CW)

Ивээн тэтгэгч:

Freundeskreis der JKS CW e.

ХБНГУлс дахь Монгол Улсын Соёлын Элч

Дэмжигч:

MN17 Art Gallery

Гёте дунд сургууль

Tольт дунд сургууль

Шинэ зуун билэг дунд сургууль

Moнтэ Роза дунд сургууль

Уран бүтээлчид:

Аннетте Полцер

Tоралф Албрэхт

VI. KUNSTFEST‘19 für KIDS | Ein Kunstfestival für Kinder und Jugendliche in Ulaanbaatar

JKS-ийн мэргэжилтнүүдийн монгол хүүхдүүд, сурган хүмүүжүүлэгчидтэй семинар уоркшоп

Зохион байгуулагч:

Arts & Media Project Management & Consulting NGO (AMPMC)

Jugendkunstschule CW (JKS CW)

Хамтын ажиллагааны түнш:

Creative Center for Children, Mongolia

СУИС-ын дэргэдэх Бадмаараг ахлах сургууль

PASCH-Герман-Монгол дунд сургуулиуд

VI. KUNSTFEST’19 für KIDS | Хүүхэд, өсвөр үе, залуучуудын урлагийн боловсролын наадам

Зохион байгуулагч:

Arts & Media Project Management & Consulting NGO (AMPMC)

Jugendkunstschule CW (JKS CW)

Хамтын ажиллагааны түнш:

Creative Center for Children, Mongolia

Freundeskreis der JKS CW e.V

ТӨСЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ ТҮНШҮҮД


EIN BESONDERER DANK FÜR DIE ZUSAMMENARBEIT, FÖRDERUNG & UNTERSTÜTZUNG:

mnMN