МОНГОЛ МЭРГЭЖИЛТНҮҮД БЕРЛИН ХОТНОО

2019 оны хавар Монголын Ерөнхий Боловсролын Сургуулийн зарим удирдлага, мэргэжилтнүүд Берлин хотын ЕБСургууль, хүүхэд, залуучуудын урлагийн боловсролын сургууль болон бусад соёлын байгууллагуудаар зочлон Берлин хотын соёл, урлагийн боловсролын мэргэжилтэн, багш нараас орон нутгийн соёлын боловсролын байдалтай танилцаж, мэргэжлийн туршлага солилцов.

Тус хөтөлбөрийн хүрэээнд монгол мэргэжилтнүүдэд Берлин хотын урлагийн боловсролын хөтөлбөр, үйл ажиллагааны бүтэц, ХБНГУ-ын урлагийн боловсролын үзэл баримтлал, бодлого; хүүхэд залуучуудын урлагийн сургуулиудын үйл ажиллагаа, сайн дурын нийгмийн ажлын жил, соёл урлагийн салбарт (FSJK) болон уран бүтээлч-багшийн тандем зэрэг олон талт хөтөлбөрүүдийг танилцуулан хэлэлцэв.

Монгол мэргэжилтнүүд:

П.Хажидмаа, Гёте дунд сургуулийг үүсгэн байгуулагч, захирал

Д.Дашдорж, Шинэ Зуун Билэг Сургуулийн ТУЗ-ын гишүүн

Б.Баттуяа, Тольт сургуулийн ерөнхий менежер

О.Наранчимэг, Монтэ Роза Сургуулийн сургалтын менежер

ТӨСЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ ТҮНШҮҮД


EIN BESONDERER DANK FÜR DIE ZUSAMMENARBEIT, FÖRDERUNG & UNTERSTÜTZUNG:

mnMN