KUNSTFEST’19 FÜR KIDS - ХУН ТӨСЛИЙН ТАЙЛАН ҮЗЭСГЭЛЭН

„KUNSTFEST‘19 für KIDS – ХУН” урлагийн боловсролын төсөл нь хүрэлцэн ирсэн олон зуун хүүхэд, залуучууд, сурган хүмүүжүүлэгч багш, мэргэжилтнүүдийн хамтаар Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төвд 2019 оны 10 дугаар сарын 14-ны үдээс хойш тайлан үзэсгэлэнгийнхээ нээлтээ хийлээ. ЕБСургуулиуд, цэцэрлэг, хүүхдийн асрах төв болон урлагийн боловсролын олон байгууллагуудаас хүрэлцэн ирсэн гурван зуун хүүхэд, өсвөр үе, залуучууд, зуу хүртэлх багш, сурган хүмүүжүүлэгч нар нь 10 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд ХУН төслийн салбар хөтөлбөрийн хүрээнд Германы урлагийн боловсролын мэргэжилтэн, уран бүтээлчдийн зохион байгуулсан дүрслэх урлагийн 5 төрлийн семинар уоркшоп, 2 илтгэлд урлан бүтээх хүүхдийн төв дээр амжилттай хамрагдсан юм. Тус хүүхдийн урлагийн боловсролын арга хэмжээнд оролцогч бүх хүүхдүүдийн бүтээлүүдийг тайлан үзэсгэлэнд нэгтгэж, үр дүнг олон нийтэд нээлтэй толилуулав.

СУИС-ын Бадмаараг ахлах сургуулийн морин хуурын хамтлаг үндэсний дуу хуураа гайхамшигтайгаар эгшиглүүлж олны сонорыг мялаав. Үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагааны үеэр Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн Удирдлага Берлинээс ирсэн зочдод монгол калиграф бичлэг бүхий бүтээлийг бэлэг болгон гардуулав. Үзэсгэлэнгийн албан ёсны нээлтийн ажиллагааны дараа зочид төлөөлөгчид, уран бүтээлч-сонирхогч хүүхдүүд үзэсгэлэнг үзэж сонирхсон ба үзэсгэлэн 10 дугаар сарын 14-өөс 31-ны хооронд олны хүртээл болгосон. KUNSTFEST‘19 für KIDS-н зохион байгуулагчид цаашдын хамтын ажиллагаагаа харилцан хөгжүүлж бэхжүүлэхээр тогтов.

ТӨСЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ ТҮНШҮҮД


ХАМТЫН АЖИЛЛАГАА, ТҮНШЛЭЛ, ДЭМЖЛЭГТ ОНЦГОЙ ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЭХ НЬ:

mnMN