ГЕРМАН МЭРГЭЖИЛТНҮҮД УЛААНБААТАР ХОТНОО

Берлиний мэргэжилтнүүд нь (3 урлагийн боловсролын мэргэжилтэн, нэг уран бүтээлч) айлчлалын үеэр Монголын ЕБСургууль, соёл урлагийн байгууллагуудын урлагийн боловсролын хөтөлбөр, үйл ажиллагаатай биечлэн танилцахын сацуу монголын өвөрмөц соёлын өв, өдөр тутмын амьдралын онцлог шинж чанаруудыг газар дээр нь үзэж мэдрэн туршлага солилцов.

ЕБСургуулиуд, соёл урлагийн боловсролын төвүүдийн удирдлагуудтай хийсэн олон талт хэлэлцүүлгүүд нь Берлинээс хүрэлцэн ирсэн мэргэжилтэн зочдод Монголын урлагийн боловсролын хамрах хүрээ, онцлогийн талаарх ойлголтыг өгсөн.

Герман мэргэжилтнүүд нь БСШУСЯамны удирдлагатай мэргэжил дээшлүүлэх солилцооны хөтөлбөр, урлагийн боловсролын багш нарт зориулсан тусгай сургалтыг боловсруулан хэрэгжүүлэх талаар нээлттэй санал солилцож, мөн тус яамны тэргүүлэх ажилтнуудад ХБНГУ-ын албан ба албан бус урлагийн боловсролын бодлого, бүтэц, хөтөлбөр, арга зүйн талаар илтгэл тавьж хэлэлцүүлсэн нь үр дүнтэй ажил боллоо. Урлагийн багш бэлтгэх мэргэжил дээшлүүлэх сургалт, оюутан сурагчдын цахим солилцооны хөтөлбөр, ПАШ түнш сургуулиудад хэрэгжүүлэх соёл урлагийн төслүүд гэх мэт боломжит олон төслийг хэлэлцэн, хамтын ажиллагааг цаашид хоёр улсын хооронд өргөжүүлэн тэлж ажиллахаар тогтов.

Германы мэргэжилтнүүд:

• Флорентинэ Бауманн (OS урлагийн боловсролын багш, урлагийн багш бэлтгэх семинарын удирдагч мэргэжилтэн OS)

• Кунигунде Берберих (архитект, JKS CW-д сургуулийн өмнөх насны хүүхдийн багш, Боловсролын Их Сургуулийн урлагийн боловсролын мэргэжилтэн бэлтгэх лектор багш)

• Карин Фортриде-Лангэ (JKS CW захирал, урлагийн багш, мэргэжилтэн)

• Лүтц Лийнке (ХБНГУ-ын Хүүхэд залуучуудын урлагийн боловсролын сургуулиудын нэгдсэн холбооны төлөөлөл)

Берлиний мэргэжилтнүүд Улаанбаатар хотноо

ТӨСЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ ТҮНШҮҮД


EIN BESONDERER DANK FÜR DIE ZUSAMMENARBEIT, FÖRDERUNG & UNTERSTÜTZUNG:

mnMN