ГЕРМАНЫ УРАН БҮТЭЭЛЧИД УЛААНБААТАР ХОТНОО

Шарлоттенбург-Вилмерсдорфын хүүхэд залуучуудын урлагийн сургуулийн багш (JKS CW), уран бүтээлч Аннетте Полцер ба тус сургуулийн багш, гэрэл зурагчин Торалф Албрэхт нар Улаанбаатар хотноо 4 долоо хоногийн турш ажиллаж, ЕБСургуулиуд, галерей, улмаар урлагийн байгууллагуудад нийт дөрвөн зуун хүүхэд, өсвөр үе, залуучуудад зориулсан бүтээлч, шинэлэг арга зүй, технологи бүхий туршилтын семинар хичээлүүдийг удирдан зохион байгуулав.

Аннетте Полцерийн барлах технологийн үйл явц, Торалф Албрэхтийн аналог гэрэл зургийн тусгай техник, сианотопий зэрэг нь дүрслэх урлагийн хичээл дээр сурагчдад чөлөөт сэтгэлгээгээр өөрийн дуртай материалыг сонгох, боловсруулалтын сонирхолтой өвөрмөц процессууд ашиглах боломжуудыг нээж өгсөн юм.

АННЕТТЕ ПОЛЦЕР

Аннетте Полцер өөрийн уран бүтээлээрээ мэдрэмж гэрэл, сүүдэр зэрэг сэдвүүдийг хөнддөг. Цувралын зарчим, хэлбэр болон өнгөний хязгаарлалтууд нь түүний бүтээл туурвилын ажлын салшгүй хэсэг юм. Ажиллах арга зүй нь бүтээлийн цувралын дагуу өөрчлөгддөг. Тэрээр Улаанбаатар хотноо Монголын хүүхэд, өсвөр үе, залуучууд, багш, уран бүтээлчидтэй эксперименталь график урлал, монотип техникүүд дээр хамтран ажилласан. Хүүхэд, залуучууд маань барлах урлаг, графикийн техниктэй танилцаж, өөрсдийн ертөнцийг үзэх үзэл бодол, соёлын онцлогоо бүтээлээрээ дамжуулан илэрхийлэв. Нийт 5 сургууль, 1 цэцэрлэг, галерей, Хүүхдийн Урлан Бүтээх Төв дээр сургалт зохион байгуулж, туршлага солилцов.

ТОРАЛФ АЛБРЭХТ, ГЭРЭЛ ЗУРАГЧИН

Гэрэл зурагчин, медиа уран бүтээлч Торалф Албрэхт нь музей, номын болон сэтгүүлийн хэвлэлийн газруудтай хамтран ажилладаг ба дотоод , гадаадад бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгээ хэд хэдэн удаа гаргаж байсан. Улмаар гэрэл зураг, Siebdruck барлах техникийн чиглэлээр олон жил багшилсан туршлагатай.

ТӨСЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ ТҮНШҮҮД


ХАМТЫН АЖИЛЛАГАА, ТҮНШЛЭЛ, ДЭМЖЛЭГТ ОНЦГОЙ ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЭХ НЬ:

mnMN